(Go: >> BACK << -|- >> HOME <<)

Jump to content

Wikipedia:Сүүлийн үеийн мэдээ-2018

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
01:46, 7 Хоёрдугаар сар 2018-ий байдлаарх Boldbdd (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
  • 2 сарын 6SpaceX-ийн дахин ашиглагдах, хүнд даацийн Falcon Heavy сансрын хөлөг амжилттай хөөрлөө. Хөлгөөс салсны дараа туслах хоёр пуужин амжилттай газардсан ч үндсэн пуужин техникийн саатлаас болж далайд унасан байна. Гэсэн хэдий ч хөлгийн эх бие Ангараг гарагийн тойрог зам хүрэх аялалаа амжилттай үргэлжлүүлж байна. >>, >>
  • 1 сарын 22Амазон компани хоёр дахь төв оффис буюу HQ2-ынхоо сонгон шалгаруулалтанд АНУ, Канадын нийт 20 хотыг үлдээгээд байгаа билээ. Тэгвэл томоохон судалгааны хүрээлэнгүүд АНУ-ын Жоржиа мужийн Атланта хот сонгогдах магадлал хамгийн өндөр хэмээн тооцоолцгоож байна. Атлантад оффистой болсноор тус компани АНУ-ын зүүн эрэг болон Европын томоохон зах зээлүүдэд шийдвэр гаргах түвшний хувьд ойр болох юм. >>
  • 1 сарын 20Rocket Lab-ын Электрон нь цахилгаан шахуургат хөдөлгүүр ашиглан дэлхийн тойрог замд орсон анхны сансрын хөлөг боллоо. Энэхүү хөлөг нь нэг удаадаа 200 кг орчим ачаа тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд бага оврын КубСат зэрэг хиймэл дагуулыг хямд өртгөөр хөөргөхөд ашиглагдах аж. >>
  • 1 сарын 2Хятад улсын авто машины томоохон компанийн эзэн Ли Шүфү ВиЧат (WeChat) олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийнхээ зурвасуудыг хянадаг хэмээн мэдэгдсэнийг ВиЧат компани үгүйсгэжээ. Өнгөрсөн онд Эмнести Интернэшнлээс гаргасан, хэрэглэгчийн нууцлалыг хамгаалах байдлын дүгнэлтэд уг олон нийтийн сүлжээг эзэмшигч Tencent компани 100 онооноос 0 оноо авчээ. >>