(Go: >> BACK << -|- >> HOME <<)

Jump to content

Рибонуклейн хүчил

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
14:30, 26 Дөрөвдүгээр сар 2011-ий байдлаарх Luckas-bot (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
Зүүн: Азотлог сууриуд бүхий РНХ-ийн хэлхээ. Баруун: Хос-хэлхээ бүхий ДНХ.

Рибонуклейны хүчил буюу РНХ нь полимерыг бүрдүүлдэг олон нуклеотидуудаас бүрдсэн нуклейны хүчил юм. Нуклеотид бүр нь азотлог суурь, рибозын чихэр, фосфатаас бүрэлддэг. РНХ нь Дезоксирибонуклейны хүчил (ДНХ)-ээс генетикийн мэдээллийг протейнуудад хөрвүүлэх процесст хэд хэдэн чухал үүргийг гүйцэтгэдэг. Нэг төрлийн РНХ нь ДНХ болон рибосом гэгддэг протейны нийлэгжилтийн хооронд мэдээлэл илгээгч маягаар ажилладаг бол харин бусад нь протейны нийлэгжилтэнд ашиглагдах амин хүчлүүдийн молекулуудыг зөөх замаар ажиллаж рибосомуудын бүтцийн голлох хэсгүүдийг бүрдүүлдэг ба эсвэл идэвхитэй гениүдийг өөрчлөдөг байна.

ДНХ нь дезоксирибонуклейны хүчил гэдгийн товчлол бөгөөд харин РНХ нь рибонуклейны хүчил гэдгийн товчлол юм. РНХ нь ДНХ-тэй тун төстэй боловч цөөн хэдэн бүтцийн чухал ялгаагаар ялгагддаг. РНХ нь ихэвчлэн ганц хэлхээтэй бол ДНХ нь ихэвчлэн хос хэлхээтэй байдаг. РНХ-ийн нуклеотидууд нь рибозуудыг агуулдаг бол ДНХ-ийнх дезоксирибозуудыг (хүчилтөрөгчийн нэг атом дутуу рибозын төрөл) агуулдаг. РНХ нь ДНХ-д байдаг тиминий оронд өөрийн найрлагандаа урацил нуклеотидыг ашигладаг. РНХ нь ДНХ-ээс РНХ полимераз гэгдэх ферментээр хөрвүүлэгддэг.

Нуклейны хүчлийг анх 1868 онд Иоганн Фридрих Мишер (1848-1895) нээсэн. Тэрээр үүнийг бөөмөн (nucleus) дотороос олсон учираас 'нуклейн' гэж нэрлэжээ. Сүүлд нь бөөмгүй прокариот эсүүд мөн нуклейны хүчлийг агуулдгийг нээн илрүүлжээ. Торбёрн Касперсон, Жеан Бражет, Жак Шултц нарын хийсэн туршилтууд дээр үндэслэн 1939 оноос хойш протейны нийлэгжилтэнд РНХ-ийн үүрэг буйг таамаглаж ирсэн байна. Губерт Шантрен рибосом дахь протейнуудын нийлэгжилтэнд РНХ нь мэдээлэл илгээгчийн үүрэг гүйцэтгэдэг болохыг гаргаж тавьсан. Эцэст нь Северо Очоа РНХ-г нээж 1959 онд Анагаахын шинжлэх ухааны Нобелийн шагналыг хүртсэн. 1964 онд Роберт В. Холлей хөрөнгөний РНХ 77 нуклеотидуудын дараалалыг илрүүлсэн бөгөөд Холлей 1968 онд Анагаахын шинжлэх ухааны Нобелийн шагналыг хүртжээ. 1976 онд Гентийн их сургуульд Вальтер Фиерс болон түүний баг MS2 бактериофагийн РНХ-ийн нуклеотидын дараалал бүрэн тодорхойлсон.[1]

Ишлэл

  1. Fiers W et al., Complete nucleotide-sequence of bacteriophage MS2-RNA - primary and secondary structure of replicase gene, Nature, 260, 500-507, 1976