(Go: >> BACK << -|- >> HOME <<)

Jump to content

Катар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
06:59, 11 Арваннэгдүгээр сар 2006-ий байдлаарх Saint~mnwiki (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга

XX зууны эхэн үе хүртэл дэлхийн олон оронд Катар гэдэг улсын тухай бараг мэддэггүй байж. Энэ улсыг газрын зураг дээрээс олохын тулд Лерсийн булангийн эрэг дагуу Иракаас доош уруудуулж хайвал хялбар юм.Хүн ам -626 мянга (НҮБ-ын 2005 оны мэдээгээр) Нийслэл - Доха Газар нутаг - 11437 кв.км Хэл - араб Шашин - ислам Дундаж наслалт - эр 71, эм 70 Үндэсний мөнгөн тэмдэгт 1 риал = 100 дирхем. 1 $ = 4 риал орчим Гол түүхий эд - нефть, байгалийн хий Олон улсын ярианы код +974 Катарын нийслэл Доха хотноо ирэх арванхоёрдугаар сарын 1-15-ны хооронд болох Азийн слортын XV наадамд 40 гаруй орны тамирчидтай хурд хучээ сорихоор эх орон нэгтнууд Маань бэлтгэлээ хангаж байгаа билээ. Тэмцээнийг зохион байгуулж буй Катар улсын талаар уншигчдадаа Толилуулахаар дорх материалыг бэлтгэв. Монголын ганц сумын дайтай газар нутаг бүхий энэ улс бус нутагтаа тэргуулэгч орны тоонд ордог байна.

Нийт хүн ам нь Улаанбаатрынхаас ч цөөн

XX зууны эхэн үе хүртэл дэлхийн олон оронд Катар гэдэг улсын тухай бараг мэддэггүй байж. Энэ улсыг газрын зураг дээрээс олохын тулд Лерсийн булангийн эрэг дагуу Иракаас доош уруудуулж хайвал хялбар юм. Сайтар ажиглаваас Саудын Арабын хажууханд гүзээнд наалдсан дэлүү мэт хэсэгхэн хуурай газар тааралдах бөгөөд Катарын хойг хэмээн нэрийдэх эл газарт бидний өгүүлэх улс бий. Нэгэн жарны өмнө дэлхийн хоцрогдсон орны нэг байсан Катар нь ердөө 160 км урт, 55-80 км өргөн газар нутагтай. Энэ нь 11437 ам дөрвөлжин км болдог аж. НҮБ-ын 2005 оны мэдээгээр тус улсад 628 мянган хүн бүртгэгдсэн нь нийслэл хотын маань иргэдээс цөөн хүн амтай гэсэн үг юм.

Доха буюу Ад-Доураг XIX зууны дунд үед Аль-Танийн удмын анхны эмир нийслэл хотоо болгожээ. 270 мянган иргэнтэй энэ хот Катарын хойгийн үзэсгэлэнт газар Дохагийн буланд орших бөгөөд олон улсын нисэх онгоцны буудал бүхий далайн боомт хот юм. Катарын эрх баригчид биеийн тамирыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч спортын олон арван цогцолбор байгуулжээ. Зөвхөн Доха хот л гэхэд 14 стадионтой бөгөөд 150 га талбай бүхий Doha Golf Club-д олон улсын уралдаан тэмцээн явуулах бурэн боломжтой аж. Үүнээс гадна нутгийн оршин суугчид шонхрын ав хийх болон морь, тэмээ уралдуулан наадах дуртай.

{mosimage}Энд очсон хүмүүс Катарыг хэдэн жилийн өмнөх Дубайтай зуйрлэн ярьдаг. Катар нь Саудын Араб, Арабын нэгдсэн Эмираттай хиллэх бөгөөд нутаг дэвсгэр нь бүхэлдээ элс, чулуурхаг хөрстэй. Ерөнхийдөө цөлийн халуун уур амьсгал зонхилсон, элсэн дов толгодын дундах өндөрлөг газар нь л гэхэд далайн түвшнээс дэаш 40-60 метрээс хэтэрдэггүй байна Засаг захиргааны 10 мужтай. Катарын хүн амын 40 хувь нь уугуул иргэд буюу арабууд үлдсэн хэсэг нь Пакистан (18 хувь), Иран (10 хувь), Энэтхэг (18 хувь) гаралтай иргэд болон цагаачлан ирсэн хүмүүс байдаг аж. Түүнчлэн Англи, Америкаас ирсэн 3000 гаруй хүн Катарт оршин суудаг гэсэн судалгаа бий.

Албан ёсны хэл нь араб. Мөн англи, урду хэлээр ярих бөгөөд хүн амын дийлэнх нь лалын шашин шүтдэг. Бүх шатны боловсролыг үнэгүй олгодог, эмнэлгийн үйлчилгээ төлбөргүй. Амьдралын түвшин дээгүүр учраас хүн амын тоо хурдацтай өсч байгаа. 1950 онд 100 хүрэхгүй мянган хүн амтай байсан энэ улсад хөрш орнуудаас цагаачлан ирэх иргэд улам бүр нэмэгдсээр байгаа аж.

Газрын тос нэмэх нь сувд

Ажиллах хүчин дутмаг, хөрсөн дээрх байгалийн баялгаар ядуу катарчүуд сувд олборлоте амьдралаа залгуулдаг байсан бөгөөд 1940-өөд он хүртэл Персийн булангийн хамгийн ядуу оронд тооцогдож байв. Гэвч байгалийн хий, гаэрын тосны их хэмжээний нөөц илэрснээр бүс нутагтаа дээгүүрт орох эрчимтэй хөгжиж буй орон болон хувирчээ. Хэдийгээр хүн ам цөөн, хөрс нь үржил шим муутай ч газар дорх байгалийн баялгаа зөв ашиглаж чадвал хөгжиж болдгийн жишээг Кувейт, Катараас харж болох юм.

Дэлхийн байгалийн хийн нөөцийн 15 хувийг эзэмшдэг энэ улс олон улсын эрчим хүчний зах зээлд тодорхойлох байр суурьтай оролцохыг чармайж байгаа аж. Түүхийн хуудсыг сөхөн үзвэл МЭӨ гурван мянган жил буюу одоогоос таван мянган жилийн тэртээгээс Катарын хойгт хүн оршин сууж байжээ. Катар нь VII зуунд Арабын Халифт (эзэн хаан) улсын бүрэлдэхүүнд багтаж байсан бөгөөд хожим нь XVIII зуунд Бахрейны эзэмшилд орж, улмаар Португал, туркмйн "гараар дамжжээ".

1914 онд Персийн буланг бүхэлд нь хяналтдаа авсан Их Британийн хараат болжээ. Ингэхдээ Их Британийн зөвшөөрөл-гүйгээр аливаа улс оронтой харил-цаатай байхгүй гэсэн амлалт өгсний хариуд аюулгүй байдлаа Их Британийн эээнт улсаар хангуулах болов. Катарыг 100 гаруй жил хэмжээгүй эрхтхаан Аль-Танийн удам захирч буй юм. Хамгийн сүүлд хаан ширээнд суусан Шейх Хамад бин-Халиф аль-Тани 1995 онд төрсөн эцгийгээ амарч байх хоорондуур хаан ширээг нь булаан авч Катарын эмир болжээ. Тэр цагаас хойш хорь гаруй жилийн хугацаанд Хамад бин Халиф улс орондоо ардчилсан өөрчлөлт явуулж хэвлэн нийтлэх эрх чөлөө, эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулсан шинэ Үндсэн хууль баталсан байна.

Тус улсын хөгжилд газрын тос, байгалийн хийн олборлолт чухал түлхэц болсныг дээр өгүүлсэн. 1930 онд дэлхийн сувдны зах зээл хямралд орсноор катарчуудад өлсгөлөн гуйланчлал нүүрлээд байв. Тиймээс нефть олборлогч гадаадын компаниудыг Катарын эмир найр тавин угтсан юм. Газрын тосны анхны орд 1939 онд илэрсэн ч дэлхийн II дайны улмаас олборлолт нь арван жилийн дараа эхэлжээ. Энэ үед төр барьж байсан эмир Али Тали нефтиэс олсон орлогыгэрүүл мэнд, боловсрол, зам, барилгын салбарыг хөгжүүлэхэд зарцуулснаар эдийн засаг, нийгмийн амьдралд нааштай эргэлт гарсан байна.

Рамаданы дараа Эйд Аль Фитрийн Баяр золгоно

1971 оны эцсээр Их Британийн эрх баригчид бүс нутгийг орхих болсноо мэдэгдсэний дараа Арабын нэгдсэн Эмираттай нэгдэхээс татгалзсан катарчууд тусгаар тогтнолоо зарлав. Ийнхүү бие даасан бүрэн эрхт Катар улс байгуулагдсан өдөр буюу 1971 оны есдүгээр сарын 3-ныг тус улсад үндэсний баяр болгон тэмдэглэх болжээ. Лалын шашинтай энэ улсад Шариатын хуулийг чанд мөрддөг. Ялангуяа Рамаданы ариун сараар Катарт очсон хэн бүхэн шашны дэг жаягийг зөрчихгүй байх хэрэгтэй болно.

Энэ үеэр олон нийтийн газар бохь зажлах юм ууж, идэх, гудамжинд тамхи татахгүй байхыг санаж явахад илүү-дэхгүй. Мөн дуртай газраа зураг дарах ялангуяа араб хүүхнүүдийн "патиар" татахаас болгоомжлох хэрэгтэй аж.Түүнчлэн хэтэрхий ил задгай буюу нэвт гэрэлтсэн хувцас өмсөх, гудамжинд архи дарс хэрэглэхийг цээрлэх нь зүйтэй болов уу.Рамаданы баярын дараа Эйд аль-Фитрийн наадам болох бөгөөд энэ үеэр катарчууд шинэ зүйл худалдан авах, бие биедээ бэлэг өгч, зочдоо угтан авдаг заншилтай.

Мөн Шейх Хамад бин Халифийг хаан ширээнд заларсан өдрийг жил бүрийн зургадугаар сарын 27-нд тэмдэглэдэг уламжлалтай. Албан ёсны амралтын өдөр нь баасан, бямба гариг. Төрийн байгууллагууд ням гаригаас пүрэв гаригийн үдээс хойш хүртэл өдөр бүр 06.00-14.00 цагийн хооронд ажилладаг. Харин хувийн хэвшлийнхэн болон дэлгүүр үйлчил-гээний газрууд бүтэн өдрийн турш нээлттэй байдаг аж. Төрөөс чөлөөт зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх бодлого баримталж, иргэдээ хөрөнгөжихийг хөхиүлэн дэмждэг.

"Аль-Жазира” телевиз 10 настай

Катарт төмөр замгүй учраас галт тэргээр зорчино гэсэн ойлголт байхгүй юм. Авто замын хувьд нийт 1200 гаруй км зам барьж байгуулсан нь манайхаар Улаанбаатараас Завханы төв орох дайтай зам барьсантай тэнцэх аж. Хүн амын дийлэнх нь хувийн унаагаар хөл залгуулдаг. Энд ирсэн жуулчдад ихэвчлэн хөлсний тэрэг 200 м тутамд 10 дирхемээр үйлчилдэг байна. Дирхем нь Катарын үндэсний мөнгөн тэмдэгт бөгөөд 100 ширхэг нь нэг риал болдог.

Их Британи болон Персийн булангийн орнуудын иргэд Катарт визгүй зорчих эрхтэй. Харин Израилийн иргэдийг тус улсад зорчихыг хориглодог аж. Катарын тухай өгүүлэхэд Ойрхи Дорнодын нүд, чих болсон "Аль-Жазира" телевизийг дурдахгүй өнгөрөх аргагүй. Алан хядагч "Аль-Каида" бү-лэглэл болон хэт даврагч үйл ажил-лагаа явуулдаг бусад бүлэглэлийн мэдэгдлийг дэлхийн сонорт "аймшиггүй" хүргэдэг тус телевиз 1996 оны арваннэгдүгээр сарын 1-нд үүсгэн байгуулагджээ.

Хоногт 18 цагийн нэвтрүүлэг бэлтгэн гаргадаг "Аль Жазира" телевизээр уран сайхны кино үзүулдэггүй бөгөөд спортын хөтөл-бөрийг түлхүү нэвтрүүлдэг. Телевизийг үндэслэгчид өмнө нь ВВС компанийн арабын мэдээллийн редакцид ажиллаж байгаад үзэл бодлын зөрүүгээс өрх тусгаарласан аж. "Аль-Жазира"-гийн удирдах зөвлөлийг шейх Хамад Бен Тамер Аль-Тани тэргүүлдэг байна.

http://www.origo.mn