(Go: >> BACK << -|- >> HOME <<)

Jump to content

ЗХУ-ын маршалуудын жагсаалт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
05:55, 22 Тавдугаар сар 2024-ий байдлаарх Avirmed Batsaikhan (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга

Энэхүү жагсаалтад цэргийн албан тушаал хашиж байсан, ЗХУ-ын маршал цолоор шагнагдсан бүх цэргийн жанжин, улс төрийн зүтгэлтнүүдийн овог нэрс, амьдралын жилүүд, цол олгосон өдөр, цол хүртэх үед хашиж байсан албан тушаалын мэдээллийг багтаасан болно.

ЗХУ-ын Маршал цолыг 1935 оны 9-р сарын 22-ны өдөр ЗХУ-ын Төв Гүйцэтгэх Хороо, Ардын Комиссаруудын Зөвлөлийн "Улаан армийн командлагчдын хувийн цэргийн цол олгох тухай" тогтоолоор олгож эхэлжээ.

ЗХУ-ын маршал цолыг 41 удаа хүртсэний 36 нь мэргэжлийн цэргийнхэн, 5 нь улс төрийн зүтгэлтнүүдэд олгогджээ. Хамгийн сүүлд 1990 оны дөрөвдүгээр сарын 28-нд Д.Т.Язовт ЗХУ-ын маршал цол олгож байжээ.

Нэр, Овог Амьдарсан жилүүд Маршал цол олгосон өдөр Маршал цол олгоход хашиж байсан албан тушаал ЗХУ-ын баатар цол
1 Климент Ефремович

ВОРОШИЛОВ

1881—1969 20.11.1935 ЗХУ-ын Батлан хамгаалахын Ардын комиссар (орос. Народный комиссар обороны СССР) 3 удаа
2 Михаил Николаевич

ТУХАЧЕВСКИЙ

1893—1937 20.11.1935

(1937 оны 6-р сарын 11-нд цолоо хураалагсан, 1957 оны 1-р сарын 31-нд цолыг нь сэргээсэн)

ЗХУ-ын Батлан хамгаалахын Ардын комиссарын орлогч (орос. Заместитель Народного комиссара обороны СССР)
3 Семён Михайлович

БУДЁННЫЙ

1883—1973 20.11.1935 Ажилчин, тариачны Улаан армийн морин цэргийн дарга (орос. Инспектор кавалерии РККА)  3 удаа
4 Александр Ильич

ЕГОРОВ

1883—1939 20.11.1935

(1939 оны 2-р сарын 22-нд цолыг нь хураасан, 1956 оны 3-р сарын 14-нд цолыг нь сэргээсэн)

Ажилчин, тариачны Улаан армийн Жанжин штабын дарга (орос. Начальник Генштаба РККА)
5 Василий Константинович

БЛЮХЕР

1890—1938 20.11.1935

(1939 оны 3-р сарын 10-нд цолыг нь хураасан (нас барсаны дараа), 1956 оны 3-р сарын 14-нд сэргээсэн)

Алс Дорнодын тусгай улаан тугийн армийн командлагч (орос. Командующий Особой Краснознамённой Дальневосточной армией)
6 Семён Константинович

ТИМОШЕНКО

1895—1970 07.05.1940 ЗХУ-ын Батлан хамгаалахын Ардын комиссар (орос. Народный комиссар обороны СССР) 2 удаа
7 Григорий Иванович

КУЛИК

1890—1950 07.05.1940

(1942 оны 2-р сарын 19-нд цолыг хураасан, 1957 оны 9-р сарын 28-нд сэргээсэн).

ЗХУ-ын Батлан хамгаалахын Ардын комиссарын орлогч, Ажилчин, тариачны Улаан армийн их бууны Ерөнхий газрын дарга (орос. Заместитель Народного комиссара обороны СССР, начальник Главного артиллерийского управления РККА) 1 удаа
8 Борис Михайлович

ШАПОШНИКОВ

1882—1945 07.05.1940 Ажилчин, тариачны Улаан армийн Жанжин штабын дарга (орос. Начальник Генштаба РККА)
9 Георгий Константинович

ЖУКОВ

1896—1974 18.01.1943 ЗХУ-ын Батлан хамгаалахын Ардын комиссарын нэгдүгээр орлогч, ЗХУ-ын Ерөнхий командлагчийн орлогч (орос. Первый заместитель Народного комиссара обороны СССР, заместитель Верховного Главнокомандующего СССР) 4 удаа
10 Александр Михайлович

ВАСИЛЕВСКИЙ

1895—1977 16.02.1943 Ажилчин, тариачны Улаан армийн Жанжин штабын дарга (орос. Начальник Генерального штаба РККА) 2 удаа
11 Иосиф Виссарионович

СТАЛИН

1878—1953 06.03.1943

(1945 оны 6-р сарын 27-нд ЗХУ-ын Генералиссимус цол олгосон)

ЗХУ-ын Зэвсэгт хүчний Дээд ерөнхий командлагч, Улсын Батлан хамгаалах Хорооны дарга, ЗХУ-ын Ардын комиссар, ЗХУ-ын Коммунист (большевик) намын Төв Хорооны нарийн бичгийн дарга (орос. Верховный главнокомандующий Вооружёнными силами СССР, Председатель Государственного Комитета Обороны, Народный комиссар обороны СССР, Секретарь ЦК ВКП(б)) 2 удаа
12 Иван Степанович

КОНЕВ

1897—1973 20.02.1944 2-р Украины фронтын цэргийн командлагч (орос. Командующий войсками 2-го Украинского фронта) 2 удаа
13 Леонид Александрович

ГОВОРОВ

1897—1955 18.06.1944 Ленинградын фронтын цэргийн командлагч (орос. Командующий войсками Ленинградского фронта) 1 удаа
14 Константин Константинович

РОКОССОВСКИЙ

1896—1968 29.06.1944 1-р Беларусын фронтын цэргийн командлагч (орос. Командующий войсками 1-го Белорусского фронта) 2 удаа
15 Родион Яковлевич

МАЛИНОВСКИЙ

1898—1967 10.09.1944 2-р Украины фронтын цэргийн командлагч (орос. Командующий войсками 2-го Украинского фронта) 2 удаа
16 Фёдор Иванович

ТОЛБУХИН

1894—1949 12.09.1944 3-р Украины фронтын цэргийн командлагч (орос. Командующий войсками 3-го Украинского фронта) 1 удаа
17 Кирилл Афанасьевич

МЕРЕЦКОВ

1897—1968 26.10.1944 Карелийн фронтын командлагч (орос. Командующий войсками Карельского фронта) 1 удаа
18 Лаврентий Павлович

БЕРИЯ

1899—1953 09.07.1945

(1953 оны 12-р сарын 23-нд цолыг нь хураасан)

ЗХУ-ын Дотоод хэргийн Ардын комиссар (орос. Народный комиссар внутренних дел СССР) 1 удаа
19 Василий Данилович

СОКОЛОВСКИЙ

1897—1968 03.07.1946 Герман дахь Зөвлөлтийн цэргийн хүчний Ерөнхий командлагч, Герман дахь Зөвлөлтийн цэргийн удирдлагын ерөнхий командлагч. (орос. Главнокомандующий Группой советских оккупационных войск в Германии, Главноначальствующий Советской военной администрации в Германии) 1 удаа
20 Николай Александрович

БУЛГАНИН

1895—1975 03.11.1947

(1958 оны 11-р сарын 26-нд цолыг нь хураасан)

ЗХУ-ын Зэвсэгт хүчний сайд (орос. Министр Вооружённых Сил СССР) 1 удаа
21 Иван Христофорович

БАГРАМЯН

1897—1982 11.03.1955 ЗХУ-ын Батлан хамгаалах яамны Ерөнхий байцаагч (орос. Главный инспектор Министерства обороны СССР) 2 удаа
22 Сергей Семёнович

БИРЮЗОВ

1904—1964 11.03.1955 ЗХУ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн Ерөнхий командлагч (орос. Главнокомандующий Войсками противовоздушной обороны СССР) 1 удаа
23 Андрей Антонович

ГРЕЧКО

1903—1976 11.03.1955 Герман дахь зөвлөлтийн цэргийн хэсгийн Ерөнхий командлагч (орос. Главнокомандующий Группой советских войск в Германии) 2 удаа
24 Андрей Иванович

ЕРЁМЕНКО

1892—1970 11.03.1955 Умард Кавказын цэргийн тойргийн Командлагч (орос. Командующий войсками Северо-Кавказского военного округа) 1 удаа
25 Кирилл Семёнович

МОСКАЛЕНКО

1902—1985 11.03.1955 Москвагийн цэргийн тойргийн командлагч (орос. Командующий войсками Московского военного округа) 2 удаа
26 Василий Иванович

ЧУЙКОВ

1900—1982 11.03.1955 Киевийн цэргийн тойргийн командлагч (орос. Командующий войсками Киевского военного округа) 2 удаа
27 Матвей Васильевич

ЗАХАРОВ

1898—1972 08.05.1959 Герман дахь зөвлөлтийн цэргийн хэсгийн Ерөнхий командлагч (орос. Главнокомандующий Группой советских войск в Германии) 2 удаа
28 Филипп Иванович

ГОЛИКОВ

1900—1980 06.05.1961 (Начальник Главного политического управления Советской Армии и Военно-Морского Флота)
29 Николай Иванович

КРЫЛОВ

1903—1972 28.05.1962 Москвагийн цэргийн тойргийн командлагч (орос. Командующий войсками Московского военного округа) 2 удаа
30 Иван Игнатьевич

ЯКУБОВСКИЙ

1912—1976 12.04.1967 ЗХУ-ын Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд (орос. Первый заместитель Министра обороны СССР) 2 удаа
31 Павел Фёдорович

БАТИЦКИЙ

1910—1984 15.04.1968 ЗХУ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн Ерөнхий командлагч, ЗХУ-ын Батлан хамгаалахын сайдын орлогч, Варшавын гэрээний орнуудын Нэгдсэн цэргийн хүчний Ерөнхий командлагчийн орлогч дарга (орос. Главнокомандующий Войсками ПВО страны — заместитель Министра обороны СССР, командующий войсками ПВО Объединённых вооружённых сил — заместитель Главнокомандующего Объединённых вооружённых сил государств — участников Варшавского Договора) 1 удаа
32 Пётр Кириллович

КОШЕВОЙ

1904—1976 15.04.1968 Герман дахь зөвлөлтийн цэргийн хэсгийн Ерөнхий командлагч (Главнокомандующий Группой советских войск в Германии) 2 удаа
33 Леонид Ильич

БРЕЖНЕВ

1906—1982 07.05.1976 ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ЗХУ-ын Батлан хамгаалах Зөвлөлийн дарга (орос. Генеральный секретарь ЦК КПСС, председатель Совета обороны СССР) 5 удаа  
34 Дмитрий Фёдорович

УСТИНОВ

1908—1984 30.07.1976 ЗХУ-ын Батлан хамгаалахын сайд (орос. Министр обороны СССР)  3 удаа
35 Виктор Георгиевич

КУЛИКОВ

1921—2013 14.01.1977 ЗХУ-ын Батлан хамгаалахын 1-р орлогч сайд, Варшавын гэрээний орнуудын нэгдсэн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч (орос. 1-й заместитель министра обороны СССР — главнокомандующий Объединёнными Вооружёнными Силами государств — участников Варшавского договора) 1 удаа
36 Николай Васильевич

ОГАРКОВ

1917—1994 14.01.1977 ЗХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, ЗХУ-ын Батлан хамгаалахын 1-р орлогч сайд (орос. начальник Генерального штаба Вооружённых Сил СССР — первый заместитель министра обороны СССР) 1 удаа
37 Сергей Леонидович

СОКОЛОВ

1911—2012 17.02.1978 ЗХУ-ын Батлан хамгаалахын 1-р орлогч сайд (орос. Первый заместитель министра обороны СССР) 1 удаа
38 Сергей Фёдорович

АХРОМЕЕВ

1923—1991 25.03.1983 ЗХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын 1-р орлогч дарга (орос. Первый заместитель начальника Генерального штаба Вооружённых Сил СССР) 1 удаа
39 Семён Константинович

КУРКОТКИН

1917—1990 25.03.1983 ЗХУ-ын Батлан хамгаалын орлогч сайд бөгөөд ЗХУ-ын Зэвсэгт хүчний Арын албаны дарга (орос. Заместитель министра обороны СССР — начальник Тыла Вооружённых Сил СССР) 1 удаа
40 Василий Иванович

ПЕТРОВ

1917—2014 25.03.1983 ЗХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд бөгөөд Хуурай цэргийн Ерөнхий командлагч (орос. Заместитель министра обороны СССР — Главнокомандующий сухопутными войсками) 1 удаа
41 Дмитрий Тимофеевич

ЯЗОВ

1924—2020 28.04.1990 ЗХУ-ын Батлан хамгаалахын сайд (орос. Министр обороны СССР)