(Go: >> BACK << -|- >> HOME <<)

Монгол хэлний викитольд үгийн дуудлагыг тэмдэглэх зарчим

Монголчууд өнгөрсөн зууны дөчөөд онд кирилл үсгийг авч хэрэглэхдээ бичгийн хэлээ халх аялгууны дуудлагад ойртуулсан билээ. Хэдий тийм ч зарим эрдэмтэд түүний зөв бичих дүрэм нь үгийн язгуур үндэс, үеийн бүтэц, зөв дуудахуйн хэм хэмжээг алдагдуулж байна гэж үздэг. Хэлэнд бичих, дуудах хоёр тэр бүр таарахгүй нь бий. Ийм шалтгаан болон олон хэлний үгийн дуудлагыг нэгдсэн журмаар зөв тэмдэглэхийн тулд эрдэмтэд анх 1888 онд эрдэм шинжилгээний тусгай тэмдэгт (International Phonetic Transcription) -ийг боловсруулжээ [33]. Монгол хэлээр ийм тэмдэгтийг авианы галиггэх ба үгийн дуудлагыг тэмдэглэх аргыг галиглах гэдэг. “Галиг” хэмээх энэ үг нь санскрид, төвд, хятад зэрэг дорно дахины хэлний үгийг монгол хэлээр бичих тэмдэгтийг боловсруулах явцад санскрид хэлний цагаан толгойн үгийн эхний “али, гали” гэдэг хоёр үсгийн нэрээс үүссэн гэдэг.

Олон улсын авианы галиг нь аль ч хэлний авиа, авиалбарын өгүүлэх, сонсоx шинжийг нарийн ялгаж тэмдэглэх боломжтой юм. Монгол судлалд эрдэмтэд Олон улсын авианы галигийг тусгайлан боловсруулж хэрэглэж ирсэн бөгөөд үгийн дуудлагыг тэмдэглэх, тэмдэгтийг сонгох талаар зарим ялгаа байгаа юм. Тухайлбал, “мянга” гэдэг үгийг үсгийн галигаар “myanga” гэж галиглаж болох боловч, дуудлагын галигаар “miŋğă, miŋɢă, miŋg<ă, m‘ȧŋg<ă, мынгга” гэх мэтээр галигладаг. Энэ нь галигийг хялбар болгох гэсэнтэй холбоотой бөгөөд ихэнхдээ урагшилсан эгшиг, хос эгшиг, хэт богино эгшиг, тагнайн болон хэлний угийн гийгүүлэгч, гийгүүлэгчийн дууших, дуугүйшихтэй холбоотой юм.

Монгол хэлнй вкитольд авианы галигийг тэмдэглэлт нь (PT) дараах байдалтай байна.

1) Эгшиг фонем

РТ Авианы дуудлагын тайлбар Жишээ
a Хэлний угийн, уужим, уруулын бус, чанга эгшиг [am], [bara:]
ȧ Хэлний дундуурх, дунд, уруулын бус, чанга эгшиг [ȧm’], [bȧr’ȧ:]
o Хэлний угийн, дунд, уруулын, чанга  эгшиг [onon], [xoro:]
ȯ Хэлний дундуурх, дунд, уруулын, чанга эгшиг [sȯnin], [xȯr’ȯ:]
u Хэлний угийн, уйтавтар, уруулын, чанга эгшиг [urdӑ], [xaru:l]
Хэлний дундуурх, уйтавтар, уруулын, чанга эгшиг [u̇rid], [xȧr’u̇:l]
e Хэлний урдуурх, дунд, уруулын бус, сул эгшиг [ex], [xeseg]
i Хэлний урдуурхи, уйтан, уруулын бус, сул эгшиг [ix], [xiʃig]
ӧ Хэлний дундуурх, дунд, уруулын, сул эгшиг [ӧd], [xӧrӧ:]
ь Хэлний дундуурх, уйтан, уруулын, сул эгшиг [ьd], [xьre:]
˘ Тухайн богино эгшгийн сулралыг тэмдэглэнэ. [taglӑ], [цmцnц̆]
Хэт богино, үе бүтээх, чанга эгшиг [ʣambaǧᴧ],

[su:lǧaʦʌ]

ə Хэт богино, үе бүтээх, сул эгшиг [bexə], [ʦeʦegleltә]
: Tухайн эгшгийн уртыг тэмдэглэнэ. [a:/o:/u:/ӧ:/ь:/e:/i:]
i Тухайн эгшгийн хосыг тэмдэглэнэ. [ai/oi/ui/ӧi/ьi/ei/ii/]

 

2) Гийгүүлэгч фонем

PT Авианы дуудлагын тайлбар Жишээ
b Хамжих (тэсрэх), уруулын, дуутай гийгүүлэгч [bajan], [bod]
p Хамжих (тэсрэх), уруулын, дуугүй гийгүүлэгч [pajan], [pod]
w Шүргэх, уруулын, дуутай гийгүүлэгч [xawar], [dӧrӧw]
f Шүргэх, уруулын, дуугүй гийгүүлэгч. Зарим

үед [w] авиалбарын хувилбарын үүрэгтэй.

[gara:fik], [foro:ntᴧ],

[sarafʧĭ]

g Хамжих, нармайн, дуутай гийгүүлэгч [ger], [bag]
k Хамжих, нармайн, дуугүй гийгүүлэгч [kino:], [ta:ŋk]
ğ Хамжих, хүүхэн хэлний, дуутай гийгүүлэгч [ğar], [bağᴧ]
x Шүргэх, нармайн, дуугүй гийгүүлэгч. Зарим үед [g] авиалбарын хувилбарын үүрэгтэй байна. [xar], [baxᴧ],

[xerextei]

d Хамжих (тэсрэх), шүдний, дуутай гийгүүлэгч [dal], [adal]
t Хамжих (тэсрэх), шүдний, дуугүй гийгүүлэгч [tal], [atar]
ʤ Хамжин шүргэх, тагнайн, дуутай гийгүүлэгч [ʤil], [aʤĭ]
ʧ Хамжин шүргэх, тагнайн, дуугүй гийгүүлэгч [ʧixə], [aʧĭ]
ʣ Хамжин шүргэх, шүдний, дуутай гийгүүлэгч [ʣam], [tu:ʣᴧ]
ʦ Хамжин шүргэх, шүдний, дуугүй гийгүүлэгч [ʦam], [bu:ʦᴧ]
s Шүргэх, шүдний, дуугүй гийгүүлэгч [sar], [xӧsӧg]
ʃ Шүргэх, тагнайн, дуугүй гийгүүлэгч [ʃar], [xӧʃig]
l Хажуугийн, шүдний, дуутай гийгүүлэгч [la:], [mal]
ɬ Хажуугийн, шүдний, дуугүй гийгүүлэгч. Ихэнх аялгуунд [l] авиалбарын хувилбарын үүрэгтэй. [ɬas], [ɬam]
r Чичрэх, хэлний үзүүр шүдний, дуутай гийгүүлэгч [arʃa:n], [ğuraw]
m Хамрын, уруулын, дуутай гийгүүлэгч [am], [moŋğol]
n Хамрын, шүдний, дуутай гийгүүлэгч [xanᴧ], [nomxon]
ŋ Хамрын, нармайн, дуутай гийгүүлэгч [aŋ], [[xoŋxŏ]
j Хэлний дундуурхи, тагнайн, дуутай гийгүүлэгч [jamar], [bujan]
Гийгүүлэгчийн тагнайшсаныг тэмдэглэнэ. [b’ȧră], [sȧl’xĭ]
k   q “x” гийгүүлэгчийн хамжих эхлэлийг заана. [aŋqxӑ], [eŋᵏxĕ]

 

[1] О.Самбуудорж “Монгол хэлний үгийн дуудлагын толь”, Улаанбаатар 2011 он, Монсудар хэвлэлийн газар, Монгол хэл соёл цуврал Боть 2.